Миний бандааш
аливаа юм элэгдээд байхгүй болох нь ч ойлгомжтой зүйл. Голын усанд чулуу элэгдэж, уулын хад салхинд элэгдэнэ. Сэтгэл зүрх цаг хугацаанд элэгдээд л…. Ядаж байхад өмссөн турсик хүртэл сандал өгзөг хоёрт маань элэгдэх юм аа. Ер нь бол нимгэрээд байгааг нь мэдэрч байсан ч ганцхан өдрийн дотор тийм том цоорхойтой болно гэж бодсонгүй шүү.
Гэртээ хариад сайхан усанд орчихоод хувцасаа сольж өмсдөг байхгүй юу. Тэгсэн чинь харин ээжийн авч өгсөн бандааш маань ардаа нээх том цоорхойтой болчихсон байдаг байгаа даа. Инээд хүрээд яг үхэх байлаа шд. Бага байхад 9 сараас авхуулаад өчнөөн бандааш элэгдүүлдэг...