![avatar](http://www.blogmn.net/uploads/avatars/2846_1193.jpg)
Ямартай ч сайхан...
Өчигдөр гэртээ бараг шөнө 3 т очсон…. Шоудаж энэ тэр тэнээгүй ээ… Тэгэх зав ч алга. Захирал атамантай гадуур баахан тэнэж байгаад одоо яв гэхээр нь ухайн тас дуудахаас нь өмнө гялалзаад л гарлаа ш д. Найз охиноо оройд ажлаас нь тосоод гэрт нь хүргэж өгчихөөд шууд л буцаад ажилдаа яваад ч байх шиг…. Ямар азаар өглөө эрт эхлэхгүй дандаа 4-5 цагийн хооронд эхлэдэг болохоор сайхан унтаж байгаадаа л тэсэж байх шиг байна. Дархан гэдэг жижигхэн газрыг санаж яг үхлээ.
Өнөөдөр утсаа янзлуулах гээд гараад ирсэн чинь тэнгисийн салбар нь хаалттай байхийн…. Ядаж байхад …. Тэгээд л сүүлдээ нэтэд орж ирчихээд захиралын залгахыг хүлээгээд сууж байна даа…
Ер нь бол цаг хугацаа нэгэн хэмийн хэмнэлттэй ямар ч нот, өнгөгүй, жаахан бараан цайвар өнгийн зурагтай зүйрлэмээр тэгэж л өнгөрч байна. Гэхдээ тэр бүхний дунд ямартай ч зөвхөн миний гэсэн тодоос тод гэрэл байгаа болохоор баяртай байна аа…
Ганцхан чамайг хайрлахдаа би жаргалтай…