Бүх л зуны турш би чамд хайртай...
Хэдхэн хоногийн дотор өөрийгөө ийм болж өөрчлөгдөнө гэж бодсонгүй. Хажууд байгаа найз нөхөддөө ч олигтой анхаарал тавьж чадахгүй. Дэмий л ганцаараа бодон шаналах юм. Өөр бусдыг уруу татаж оруулаад ч яахав дээ. Ийм юм болсон юм байгаам... Аан гэжий...
Угийн чөлөөтэй ажиллаж ирсэн миний хувьд цаганд баригдан, цалин хүлээн амьдрана гэдэг өдөр бүрийн дарамтын хамгийн том нь... Тэгсэн ингээд ажиллаад ирсэн чинь өөрийн хүсэл мөрөөдөл, тэмүүлж байсан замаасаа бага зэрэг хөндийрчихсөн байх юм. Тэгээд тэр бүхнээсээ яагаад холдсоноо бодож олох гэж их л хичээсэн боловч нэмэр байсангүй. Дээрээс нь сүүлийн хэдэн сар ямар ч төлөвлөгөөгүй амьдарсан болохоор "тэр нь маш том өвчин" болоод буглачихсан байлаа. Ингээд л шаналгаа эхэлсэн. Өөрийн бодол санааг өөрчлөх гэж чамгүй л тэмцлээ. нэмэр байсангүй. Иймээс л өөрийгөө хүн биш гэсэн дүгнэлтэнд хүрчихсан байгаам. Харин нилээн хэд хоногийн өмнө явж байгаад нэг зүйл харлаа....