Шинэ блогийн хаяг:
http://www.buugii.bblog.mn

avatar

Нийгмийн даатгалын шимтгэл…бид бол цалин олгогч эзэд…

2007-12-23,14:09

Нийгмийн даатгалын шимтгэл гэж ядаргаатай мөртлөө нөгөө бодлын маш хэрэгтэй зүйл байна аа. Магадгүй хэзээ хэрэглэх нь мэдэгдэхгүй нийгэм датаасдаад л байдаг. Нийгмийн даатгалын талаар МИСТИ-гийн блог дээр байсан бичлэгийг уншиж байсан юмдаг. Таалгадсан гэх үү дээ… Цалин олгогч татвар төлөгч нийт ажиллагсадын анхааралд юм шүү.


Харин би өнөөдөр ер нь хэдэн цаас яаж төлөөд байгаа талаар ганц хоёр юм бичмээр санагдлаа… Доор бичих гэж байгаа тоо баримтууд бол манай нарийн бичгийн цалингаар тооцогдож гарч байгаа тоо шүү гэдгийг битгий мартаарай.

Энэ хүн сард 234,286.00 төргөг авдаг. Ажил олгогч, даатгуулагч хоёр нийлээд сард 29 хувийг нийгмийн даатгалын санд шимтгэл болгон төлөх үүрэгтэй. Энэ хүний хувьд,

Тэтгэврийн санд  :  Ажил олгогчоос 13.5 хувь /31,628.61 төг/         Даатгуулагчаас 5.5 хувь /12,885.73 төг/

Тэтгэмжийн санд :  Ажил олгогчоос 1.0 хувь /2,342.86 төг/             Даатгуулагчаас 1.0 хувь /2,342.86 төг/

Ажилгүйдлийн санд : Ажил олгогчоос 0.5 хувь /1,171.43 төг/          Даатгуулагчаас 0.5 хувь /1,171.43 төг/

ЭМД шимтгэлд : Ажил олгогчоос 3,0 хувь /7,028.58 төг/              Даатгуулагчаас 3,0 хувь /7,028.58 төг/

ҮОМШӨД : Ажил олгогчоос 1 хувь /2,342.86 төг/

Нийтдээ ажил олгогч даатгуулагч хоёр нийлээд нийгмийн даатгалын санд 67,942.94 төгрөгний шимтгэл төлж байна. Үүнээс ажил олгогч 19 хувь /44,514.34 төг/, даатгуулагч 10 хувь /23,428.60 төг/ төлж байна. За тэгээд энэ хүн бараг 14000 төгрөг ашигт өгчихвөл гар дээр 190-ээд мянган цаас л очих нь дээ…. Харин эдгээр мөнгөө хэзээ хаанаас яаж авах вэ, ямар арга замаар мөнгө авч болох вэ гэдгийг Мистигийн блогноос хайж уншаарай. Хэрэгтэй мэдээлэл шүү.

Зүгээр сууж байгаад хэдэн цаас улсад өгч байгаагаа бодож үзэх хэрэгтэй. Бидний өгсөн татвараар төрийн байгууллага, цагдаа, эмнэлэг, цэрэг гээд тэр бүгд цалинждаг. Товчхондоо бол та бид тэдэнд цалин өгч ажиллуулдаг ухаантай. Гэхдээ үнэхээр өгсөн татварынхаа хирээр тэдгээр хүмүүсээс үйлчилгээ хүртэж чадаж байна уу гэвэл бас л худлаа болоод байх шиг. Нэг иймэрхүү л байна даа.

бичсэн: hanil төрөл: | (1) Сэтгэгдэл | найздаа илгээх

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:

Бүгдээрээ сайн уу
Сайн уу залуусаа winking
Бичсэн: Searchmeduck хэзээ: 22:49, 2008-11-30 | Холбоос | |



:-)
 
xaax