оролдоод үзнэ ээ
Бүх л зуны турш би чамд хайртай...
Хэдхэн хоногийн дотор өөрийгөө ийм болж өөрчлөгдөнө гэж бодсонгүй. Хажууд байгаа найз нөхөддөө ч олигтой анхаарал тавьж чадахгүй. Дэмий л ганцаараа бодон шаналах юм. Өөр бусдыг уруу татаж оруулаад ч яахав дээ. Ийм юм болсон юм байгаам... Аан гэжий...
Угийн чөлөөтэй ажиллаж ирсэн миний хувьд цаганд баригдан, цалин хүлээн амьдрана гэдэг өдөр бүрийн дарамтын хамгийн том нь... Тэгсэн ингээд ажиллаад ирсэн чинь өөрийн хүсэл мөрөөдөл, тэмүүлж байсан замаасаа бага зэрэг хөндийрчихсөн байх юм. Тэгээд тэр бүхнээсээ яагаад холдсоноо бодож олох гэж их л хичээсэн боловч нэмэр байсангүй. Дээрээс нь сүүлийн хэдэн сар ямар ч төлөвлөгөөгүй амьдарсан болохоор "тэр нь маш том өвчин" болоод буглачихсан байлаа. Ингээд л шаналгаа эхэлсэн. Өөрийн бодол санааг өөрчлөх гэж чамгүй л тэмцлээ. нэмэр байсангүй. Иймээс л өөрийгөө хүн биш гэсэн дүгнэлтэнд хүрчихсан байгаам. Харин нилээн хэд хоногийн өмнө явж байгаад нэг зүйл харлаа.<readmore></readmore>
Жинхэнэ гоо үзэсгэлэн... Харахгүй, харчихаад инээмсэглэхгүй, инээмсэглэсэн бол хажууд нь саатахгүй байхын аргагүй тийм гоо үзэсгэлэнг харлаа. өмнө нь бодож байсан бүхэн юу ч биш юм шиг санагдаад л, түүний хажууд зүгээр л ханатлаа саатахыг хүсч байсан. Модны доор сандал дээр суугаад тэрийг зөндөө удаан харсан. Инээсэн... Дотроо намайг тэр гэдэг гээд л өөрийн орон зай дотроо танилцсан. Сайхан.... үзэсгэлэнтэй ... эгэл жирийн... сайхны сайхантай би ярилцсан.
Хэсэгхэн хугацаанд би надад өмнө нь байсан тэр хүчийг мэдэрсэн. Надад зорилго байгаагаа сайн мэдэж байгаа ч явах замаасаа багахан төөрч байгаагаа ойлгосон. Би ойлгосон биш, тэр надад ойлгуулж хэлсэн өгсөн. Тэгээд л одоо түүн шиг  зорилгоо дахин тодорхойлох хэрэгтэй юм байна лээ. Дахин дахин сайн бодож, өөрийн дотоод ертөнцийг ч гэсэн сонсохгүй бол хөөрхий минь бүр элэгдээд хээгүй болсон дугуй шиг л болчихсон юм шиг байгаам...
Хуучин шигээ анхаарал тавьж чадахгүй байгааг анзаарсан бүхий л найзуудаасаа уучлалт гуйя.
Ямартай ч түүнтэй уулзаж, түүний хэрхэн хөрсөн доороос зухуйн тэмүүлж байгааг нь хараад зөндөө юм бодлоо...
Хавар болж ногоо соёолоод цаг агаар сайхан байна. Бодох зүйл ч их, төлөвлөсөн ажил ч их байна даа.
Ямартай ч сая энэ зуны тэнүүчлэлийн төлөвлөгөөгөө гаргачихсан. Хөрш овгуудаар айлчлана гэжугаа... Зардалыг нь ч тооцчихлоо. Та нартаа амжилт хүсье... Нэг дэхээс хуучин шигээ хүн байна аа....
Дахин хэлэхэд бүхий л зуны турш би чамд хайртай шүү, тэр модон дор ургаж байсан бяцхан ногоон ургамалд...
E-mail marketing
1-р асуулт.    Нэг шалгахад л реклам сурталчилгаа и-мэйлээр ирээд дүүргэчихсэн байдаг. Үүнд та яаж хандаж байна? Учир утгагүй, хэрэгтэй хэрэггүй олон мэйл таныг залхааж байна уу?
2-р асуулт.    Танд ирж байгаа зар сурталчилгааны хүртээмж, өөрөөр хэлбэл үзэмж, агуулга ямар санагдаж байна вэ?
3-р асуулт.    Танд энэ төрлийн маркетингийн бодлого боловсруулах шаардлага гарч байв уу?
Энэ төрлийн үйл ажиллагаа явуулдаг байгууллага, хувь хүмүүсээс асууя...
1-р асуулт.    И-мэйл маркетингийн талаар хэр мэдлэгтэй вэ? Хүмүүст хүргэх талаас нь ямаршуухан бодлого боловсруулж байна вэ?
2-р асуулт.    Байгууллагын маркетерүүд болон менежерүүд энэ талын мэдлэгтэй байх ёстой гэж бодож байна уу?
Энэ ямар нэг судалгаа биш юм шүү. Сүүлийн үед сонирхол татаж байгаа ч би өөрөө зүгээр шууд л устгачихдаг талдаа. Тиймээс та бүхний хандлагыг л мэдэх гэсэн юм. Гэхдээ энэ талын мэдээлэл цуглуулж, бие даан суралцаж байгаа ухаантай. Асуултанд хариулахаа мартаваа. Магадгүй энэ талын мэдээлэл хэрэг болвол би ч гэсэн танд туслахаас цааргалахгүй.
Тэр өдрийг би ингэж л өнгөрөөсөн... сайхан байсаааан....
Oрноосоо босонгуутаа шууд л комоо асаалаа... Шөнө 12 болтол суусан. Тэгж суух завсараа найзыгаа явахаас нь өмнө залгана гэснээ санаад залгасан боловч .....
- 99 .. .. .. дүд дүд дүд дүд /таны залгасан дугаар АНУ -руу ниссэн байна/
........ хэтэрхий ажилдаа улайрч байгаад нисэх цагийг нь өнгөрөөчихсөндөө харамсав.
- байна уу? Юу байна л даа?
- Длйорбөдүрфдүушгөло длобрөйүрөдл длобөй олор лр л длр дүд дүд дүд дүд дүд
/ажилтай байгаан байна. Хичээл оржоогоон болов уу даа... Ядраагүй байгаа ... за за /
Ингээд л өөр нэг найз руугаа залгаж лавлагаа авах санаа төрөв. Залгалаа....
Шууд л ........
- юу байна андаа
- юмгүй дээ, хө. Ажил дээрээ байгаамуу? /дугаар анзаарч байна шүү, өөлкөн ш д/
- Үгүй ээ, хөгшөөн. Найз нь ажил руугаа очоогүй.
- Өө, тийм үү? Тэгээд одоо хаана байгаан? /хэрэгт дурлаад..../
- Эмнэлэгт үзүүлэээл явжийна.
- Өө яасийн бэ? Хөл нь өвдөө юу?
- Үгүй ээ, толгой.
- Эээ тэгээд яаж байна хө?
- Өнөөдөр хэвтэж магадгүй л юм шиг байна. ........ эмнэлэгт. Аа нээрээ андаа, чи манайх руу залгаад залга гээд хэлчих.
- За тэгье андаа одоохон залгачихъя.... /Найздаа санаа зовж эхлэв/
- Байна уу, Ээжээ би байна аа......
- Өө, сайн уу миний хүү, ажил төрөл нь сайн уу? Юу хийж байна?
- Юмгүй дээ, ээжээ. Таныг залгаач ээ гэж ....... хэлж байна.
- Өө за за ойлголоо миний хүү.....
/Ээжид шинэ оны ч мэнд хүргэж чадаагүйдээ утсаа салгасных нь дараа харамсав... дахин залгах уу байх уу? За ярьж байгаа байх.../
Нилээн хугацаа өнгөрсний дараа нөгөө юу ч юм яриад байсан найз маань залгаад
- Байна уу?
- Байна аа, хэн бэ?
- Би байна аа...
- Өөр юу байна аа? Ажил нь тарсиймуу? Юу байна даа?
- Юмгүй дээ... Түрүүн харин хуралтай байсан болохоор яаж ч чадсангүй. Хүмүүсийн баахан нүд над руу хараад хэхэ /бараг л ойролцоо бодсон байна шүү. Хурал хичээл ялгаа юу байхав/
- Өө, тийм үү? Тэгвэл утсаа шууд салгачихгүй дээ... Найз нь ажилтай байна л гэж ойлгоно ш д. ........ эмнэлэгт хэвтэх юм ярьж байна. ...... тэй ярих гэсэн чинь утас нь болдоггүй ээ. Ярьсан уу?
- Нисчихсэн байх аа... Маргааш хэвтэнэ гэж байсан шд. Өдөр чаталсан.
- Харин тэгж л байна. Найз нь ярих гэж байгаад хоцорчихож. /Утас масслаж байна... миний яриаг сонссон болов уу?/
- Ажил нь тэгээд тарсиймуу? Ядарч байна уу?
- Аанхан одоо тарж байна, харих гэээл.... /Утас бас л пиржигнэж дууграв. Би буруу сонссон байж магад/
- Өө, тийм үү тэгвэл хариад сайхан амраарай. Гадаа хүйтэн байгааз дээ? Дулаалсан уу? /мөд харихгүй байх вий дээ.... /
- Длйбрөдлорбөрл дүд дүд дүд дүд дүд /Өөдөөс нь хэн нэгэн гарч ирээд л утсаар ярих боломжгүй болгочихлоо доо... Даарчихгүй байгаа даа. Ойрхон гээд аягүй л бол алхана даа, яг..../
Бүтэн өдөр хийсэн ажлаас хамгийн үр бүтээлтэй хоёр ажил нь эдгээр утасны ярианууд байв. Найзуудынхаа хоолойг сонсож хүч авах шиг сайхан зүйл гэж юу байхав. Тэр тусмаа инээд хөөрийг нь сонссон бол тэр өдөртөө яаж ч ажилласан ядарч харагдана даа.... 1 сарын 20-н гартал Монголд хамгийн хүйтэн өдрүүд үргэлжилнэ. Та нар минь, хацрынхаа улааж, гарынхаа бээрч байгааг хайхралгүй яваад байж болохгүй шүү. Сайн дулаалж яваарай.
Эсвэл нэг мөсөн даараад ханиад хүрээд гэртээ хэвтчихээрэй. Тэгвэл андууд нь аньсны навч, жаал жуул юм авааааал эргэлтээр гэр лүү чинь очно ш д хэхэ...
Ханш, эдийн засаг, УИХ-ын дарга нарын савалгаа
"Нэгэн үе хууртагдаж явсан нь үнэн л дээ. Харин дунд үеэс нь бол хууралцах ажил нь оролцсоон" -Ээ дээ, энэ хүүхнүүд үү- киноны нэг хэсэг. Сайхан кино шүү. Би нэг л биш, эдийн засаг ч бас биш, улс төр бол бүүүр ч биш байх шиг байгаан, сүүлийн үед.
Монгол улсад одоогийн байдлаар 645,000,000 доллар буюу 3 сарын импортыг хангах хэмжээний валют байгаа гэж байсан санагдаж байна. Товчхондоо макро эдийн засагт тогтворгүй байдал үүсвэл тогтворжуулж чадах хэмжээний валют байгаа гэсэн үг. Гэтэл бүх зүйлийг макро эдийн засгийн түвшинд яриад байж болох нь уу үгүй юу. Мань мэтийн жижигхэн жараахай бол микроогийн микро эдийн засгийн хүрээнээс ч хальж чадахгүй л байгаа ш д.
Банкыг макро эдийн засаг гэвэл валют арилжааны төвүүд микро эдийн засаг болно. Харин микро эдийн засаг дээрх ханшны өөрчлөлт манайх шиг жижиг дунд аж ахуй, үйлдвэр, худалдаа наймаа, мөн дотороосоо дотогш, эсвэл гадагш чиглэсэн бус, гаднаасаа дотогш чиглэсэн эдийн засагтай улсын иргэдийн хувьд маш том цохилт болж байна ш д.
Ханшийн хэлбэлзэл "хар зах"-ын үнээр тодорхойлогдох учиргүй л гээд байгаа. Гэхдээ тэр "хар зах"-ын гээд байгаа үнээр чинь дундаж хүртлэх амьдралтай иргэдийн чинь амьдрал тэр чигээрээ шалтгаалж байна шүү дээ. Монгол банк чадахаараа сайн ажилласан гэдгийг үгүйсгэхгүй. Инфляцийг нэг хэсэг 20 орчим хувьтай болтол нь буулгалаа. Яахав одоо 34%-тай л байгаа биз хөөрхий....
Бензиний үнэ нэмэгдэхэд үнээ нэмж байсан манайхан импортын эдийн засаг юм чинь ямар ялгаа байхав гэсэн шиг өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийг бас л нэмэх нь тодорхой. Импортыг ямар төгрөгөөр гүйлгээ хийх биш. Валют л юм чинь...
Харин валютын ханшийн өсөлтөнд Монгол банк санаа зовохгүй байна л гээд байгаа. Хэсэг зуурын ч гэл үү, түрхэн зуурынх ч гэл үү нэг юм яриад байсан. Аяндаа зүгээр болохыг нь хүлээж байна гэсэнтэй адилхан сонсогдож байгаа биз дээ? Тийм үү? Валютын ханшийн өсөлт болон хяналтын асуудалтай холбоотой ганц хоёр асуудал хөндөцгөөе.
Ханшийг хэн өсгөж байна вэ? Огцом хэлбэлзэлийн хувьд ченжүүд буруутай байж болох юм. Банкууд зарим нэг хууль бус алдагдалаа "хар зах" дээрээс нөхөж байна энэ тэр гэсэн хардалт цаагуур наагуур явааал байгаа. Дээрээс нь манай иргэд цуурхал болоод байгаа "доллар 2000 хүрэх гэнэ" энэ тэр гэсэн элдвийн цуурхалд итгэн яаравчлан мөнгөө валют болгох гэж яарна. Энэ мэтийн олон асуудал валютын ханшинд нөлөөлөөд байгаа бололтой. Нэг хэсэг дэлхийн зах дээр долларын ханш унаж байсныг санаж байна. Харин одоо бол долларын ханш биш, доллартой тэнцэх төгрөгийн ханш л навс унаж байна даа. Ямартай ч нааш цааш гараар бараа зөөдөг хүмүүсийн арилжаанд нөлөөлөх нь тодорхой.
Санхүүгийн зохицуулах хорооноос гэнэтийн шалгалт валют арилжааны төвүүдээр очсон гэнэ. Уул нь 52 аж ахуйн нэгж валютын арилжаа хийх зөвшөөрөлтэй бололтой юм билээ. Тэгсэн одоо 32 болгож буулгасан юм байх.  Валют солих цэгүүд 7 хоног бүр мэдээллээ Монгол банкинд өгөх ёстой ч өгч байна уу үгүй юу тэр хяналтыг хийж чадаж байгаа юм болов уу.
Хуулинд 20,000 долларын гүйлгээ орж ирвэл шалгалт хийнэ гэж заасан байдаг. Гэхдээ Монголд амьдардаг зарим нэг овсгоотой харь иргэд хоёр улсын хооронд өөрийн Солонгос дахь банкны дансаар дамжуулж гүйлгээ хийдэг. Жишээ нь Солонгосын Хөдөө аж ахуйн банкин дахь дансаа интернетээр хянаж байгаад тэндээс ийшээ мөнгө шилжүүлэх гэж байгаа хүн мөнгөө данс руу нь хийвэл эндээс нөгөө мөнгийг нь тодорхой хэмжээний хүү бодоод, авах ёстой хүнд нь өгдөг. Мэдээж ямар валютаар авах вэ гэж асууна. Энэ гүйлгээ биш гэж үү? Таньдаг нэг хүн маань Солонгосоос 100,000 доллар яг энэ янзаар авч байсан. Гэтэл хуулийн дагуу хэн ч тухайн мөнгөний шалгалтыг хийгээгүй. Дээрээс нь яг энэ үйлчилгээ Анод, ХААН зэрэг бусад банкны мөнгөн гуйвуулгыг бодвол маш хурдан, бас асар хямдхан. Гэхдээ зөвхөн мэддэг хүмүүс л үйлчлүүлдэг.
Хэзээ нэг санхүүгийн хувьд бүрэн эрх чөлөөтэй элдвийн луйварын улс төр байдаггүй оронд эрх чөлөөтэй амьдрах юм бол доо. Хуучин хөдөө гарахаар тэр болгоныг мэдрээд байдаггүй чөлөөтэй байж болдог байсан бол одоо хөдөө гарсан ч ялгаагүй болчихож дээ хөөрхий.
Цаг хугацааг ингэсгээд явуулаад байвал ямар байна айн....
Илгэн халцгай нутаг минь...
- Миний дүү хонио баруун уулын бэлийн нуга руу бэлчээ. Өвс нь соргог, шим ихтэй байдаг юм. Аяархан тогтоогоорой. Саахалт Ганаагийн хонь ойртвол нугын бэлчээрээс хонио гаргаад уулын бэл өөд туугаарай. За морд.
Ингэж хэлээд Сүхээ дүүгээ мордуулан ард саравчлан үлдэв. Морины туурайнд ч хөрс нь үл эвдрэх сайхан хөндий дундуур тэвхийсэн сайхан хээр морьтой хүү намхан толгойн цаадах руу исгэрсээр бараагүй боллоо. Ахынхаа хэлснээр хонио бэлийн нуга руу оруулан, өөрөө энэ тэрүүгээр цэцэг ургамал ажиглан, байхгүй ургамалаа түүн авч номныхоо завсар хийнэ. Дээрээс нь хөөрхөн хэлбэр, өнгөтэй чулуу олдвол бөөн бөөн чихэр харсан юм шиг л баярлана ...
Хаана ч бэлчээсэн сайхан өвстэй нуганд ч, сэрүүн салхи салхилсэн, тачирхан алаг өвстэй бэлд ч хонь сайхан тогтдог тул хийгээд байх ажил байсангүй. Хониноос ч, морьтой мань мэтээс ч айхыг байсан тарвага, түрсгүй хэдэн мөндөл нааш цааш гүйлдэхийг харж, тэднийг дооглон өөрийгөө зугаацуулна.<readmore></readmore>
- За байз, аль замаар явдаг билээ. Олон зам нааш цааш сүлжилдээд ах нь хүртэл учрыг нь олохоо байчихаад байгаа юм. Уул нь энэ нутгийн л хүн юмсан. За байз, тээр уулын бэлд худаг байх ёстой. Тэнд зогсож амраад явцгаая. Танигдахаа байчихсан байна шүү. Дүү бас энд ирдэг байсан гэсэн байх аа.....
Ингэж хэлээд жолооч ах зааж байсан газар луугаа машинаа чиглүүллээ. Тэгэхдээ тэр олон замын алинаар ч явсангүй. Өөрөө шинэ зам гарган тоос татуулан давхина. Хуучивтар форгон машины завсар зайгаар тоос, шороо биднийг зовооно гэдэг тамтаггүй. Ингээд жолоочийн зааж өгсөн худаг дээр ирж, толгойгоо чийглэх санаатай очтол худагт ус гэх юм байсангүй. Аль хэдийн ширгэн үгүй болжээ.
Зуршил болсноороо хэдэн ургамал харах гэсэн тухайн газар хэдэн төрлийн Агь, Шарилж, цаахан талд харагдах Согсоолж цэцгээс өөр үзэсгэлэн гэх юм байсангүй. Хаа очиж хайрга чулуу нь элбэг юм. Тиймээс зүгээр л өнгө өнгийн чулуу хэдийг авах гэсэн ч олон өнгийн чулуу гэхээр ч зүйл байсангүй. Байдаг л хайрга.
Бага байхдаа салхи шуугиулан уралдан давхидаг байсан нөгөө хөндийн өнгө хүртэл бараантана. Жолоочоосоо гуйж байгаад уулын бэлийн нуга руу ойртон харахад нуга биш, хүний хөлийн газар шиг цайрсан харагдаж байлаа. Өвсний шим амтлан тэнгэр харан хэвтээд нуруу, чихээ амраадаг байсан тэр газар одоо нуруу амраах өвс, чих амраах шувуудгүй болчихсон байв. Надад дооглуулан гүйлддэг байсан тарваганы оронд энд тэнд үлийн цагаан огтоно сүлжилдэнэ.
Бага ангид байхаасаа л худынхаа ахынд зун болгон очиж амардаг байж билээ. Сайхан нутаг байсан болохоор олон газраас хүмүүс ирж зусна. Малаа цаг цагаар нуга руу оруулж ээлжлэн бэлчээдэг тэр газар жигтэйхэн сайхан байсансан. Газар үүрээ зассан талын болжморын үүрийг малын хөлөөс хамгаалах гэж бөөн юм болдог байж билээ.
Харин өнгөрсөн зун хэдэн жуулчид аваад тэрүүгээр дайрч өнгөрөхдөө "Худын ахынх яагаад нутаг сэлгэсэн"-ийг ойлгосон. Морины туурайнд тоос босдоггүй хөрс хүн алхахад л бөөн шороо босох хэмжээгээр эвдрээд, сул шороо, элс хоёр болчихож. Санаанаас хэзээ ч гарахгүй тэр сайхан нутаг бол Өвөрхангай аймгийн 9-н зүйл суманд байдаг байсийн... Сая зураг харж байгаад гэнэт санагдаад л ингээд бичээд сууж байна.
Түүх дурсамж, бодит байдаг хоёр бол ердөө л энэ. Байгалийн сайхан дурсамжинд үлдэж, бодит байдал нь нүдэнд харагдаж байна даа. Манай Монгол улс 87,3 сая хонь толгойтой тэнцэх хэмжээний бэлчээрийн даацтай гэдэг. Мэдээж энд өөр хэрэглээний нөөц, дээрээс нь өвсөн тэжээлт бусад амьтан, ашиглах боломжгүй зэлүүд нутаг гээд л олон зүйлийг хамааруулах юм бол 65 - 70 сая хонь толгойноос хэтрэх боломжгүй гэсэн тооцоо бий. Гэтэл одоо цөлжилт, бэлчээр талхлалт, хотжилт, дээрээс нь аалзны шүлс шиг баахан замыг тооцоод үзвэл 50 сая хонь толгойноос хэтрэхгүй бэлчээртэй болж байх шиг байна. Монгол улс мал аж ахуйн орон. Харин одоо бол мал аж ахуйн орноо ч хат даа. Нэг л мэдэхэд хүн амьдрах аргагүй зэлүүд нутаг, элс, шороо, баахан хайрга, гуу жалгаас өөр юмгүй нутагтай үлдэх вий.
Ер нь манай Байгаль орчны яамнаас "Экосистемийн сүйрэл" гэсэн аялал жуучлалын шинэ чиглэлийг батлаад өгчихвөл улсын төсөвт чамгүй мөнгө орж ирэхээс гадна үзүүлэх юмгүй гэгддэг манайхан "юу л байна үзүүлэх юм байна" гээд баавар сууна биз дээ?
Дөрөө шүргэсэн өвстэй байсан нутаг яагаад илгэн халцгай болчих воо?
Энэ асуултанд дараа хамтдаа хариулъя.
Эмэгтэйчүүдийн дор намирсан олон улсын эрэгтэйчүүдийн баяр
Гарчигийг хараад бараг ойлгож байгааз дээ? Ерөнхийдөө ингэж л өнгөрч байх шиг байна. хэхэ Би арай тэгэж өнгөрүүлсэн гэж хэлэхгүй л дээ…. 7 өдөр болохоор бид хэд нэг найзыгаа гаргаж өгөх гэж шөнөжин шоудаад… Нэг найзынхаа авто ослын улмаас өндөрлөсөн. Тэрнээс биш давраад хуваагдаад үргэлжлүүлэх нь байна лээ ш д.
7 өдөр бүсгүйчүүд гэхээсээ илүү эрчүүд халамцуухан явж байгаа харагдсан. Гэрийнхээ ойролцоо ирсэн чинь согтуу нөхөр, согтуу эхнэр хоёр миний баяр, чиний баяр гэж маргалдаж байхдаа таарав. Сэтгэл өвдөв. Тэр эхнэрийг ямар их өрөвдөв өө. Хажууд нь хүүхэд нь уйлаад л …..
Харин өчигдөр манайд ах нар эхнэрүүдтэйгээ ирж баахан дарс задлаж уув. Дарс дуусангуут нь ямар шуурхай дахин авч өгч байна аа… хэхэ Аргагүй дээ… .Эхнэрүүд нь гадаа салхинд суунгаа сайхан дарс ууж, чалчаад л …. Нөхрүүд нь дарсыг нь авч өгчихөөд гэрт хөзөр тоглож бие биеэ шулангаа ганц хоёр шил юм тойруулаад л …. Оройхон эхнэрүүдээс илүү нөхрүүд нь согтоод халчихаж. Манай том бэр эгч атамандан бага ахын гэр лүү явах уриалга гарган, ашгүй манайхаас явж, амар тайван дахин гэрт тогтлоо ш д. Тэгээгүй бол шөнөжин үргэлжлэх нь ээ…
Энэ бичлэгийг бичих гэж хэдэн өдөр өнгөрчихвөө…. Хадаглаад л байлгаад байсан чинь … цаг хугацаа талийчихсан байна шд. Ямартай ч Марта ингэж л өнгөрсөн… Тэр нэгэн бүсгүйг санаастай, сэтгэл шаналаастай, зүрх өвдөөстэй, гэхдээ л дуугаа дуулсаар л суусан.
Миний мөрөөдлийн парлиамент...
Сүүлийн үед улс төртэй холбоотой элдэвийн үйл ажиллагаа өрнөөд сайхан байна гэж хэлэх нь ч хаашаа юм. Тэнэг гэхэд дэндүү тэнэг хүмүүс л харагдаад байх юм. Ер нь бол тэрэнд жаахан дургүй байна. Тэгээд зүгээр л блог бичигчдийн хүрээнд мөрөөдлийнх нь парлиамент ямар байхыг мэдэхийн ихэд хүсэмжлэв.
Миний хувьд мөрөөдлийн парлиамент гэдэг үг маш их утга учрыг илэрхийлэх юм шиг байна. Амар тайван, ашиг орлого, амжиргааны түвшин, ажлын байр, хамгийн гол нь чөлөөт ертөнц….. Юу юунаас илүү энэрэнгүй ч ухаалаг хүмүүсээр бүрэлдсэн байх ёстой юм шиг... Та бүхний саналыг сонсмоор байна. Бичээрэй…
Улс төрчид нэг иймэрхүү байх юм бол би улсад ерөөсөө татвар төлөхөө болино оо....
Цаг хугацаа бид хоёрын үргэлжлэл...
Өчигдөр шөнө зүүдэндээ өөрийгөө нэг чухал юмнаас хоцроод гүйж явахыг харлаа. Их  л чухал юм бололтой. Өглөө сэрчихээд нилээн юм бодлоо. Чухамдаа л тэгэж их аливаа юманд яараад байдаггүй болохоор яагаад яарч явснаа л бодоод орноосоо өндийв. Гэхдээ бас нэг юм бодсон…. Харин тэрийг та нарт хэлэхгүй гэвэл яах уу?
За яахав…. Би нэг юм бодсон. Лаг гоё юм…. хэхэ Би байна аа….. Өөрөө өөртөө ажлын цаг гаргахаар шийдсэн юм. Өнөөг хүртэл нэг ч удаа хүмүүстэй адил өглөө тогтсон цагт ажилдаа явж, тогтсон цагт ажлаа тарж байгаагүй. Ямар нэгэн газар ажиллахдаа анхнаасаа тэрийгээ тохирчихдог байсан юм. Харин маш буруу зуршил гэдгийг өглөө босоод л ухаарлаа… Тэгээд өөртөө өглөө 10,30 гэхэд ажил дээрээ гозойж байх шийдвэр гарах үүрэг өгөв.  Мэдээж татах цагийг ч тогтоосон. Орой олны жишгээр 6,30. Гэхдээ ойролцоогоор 7 гээд ажлаа тараад…. Жаахан сайн дурын корос хийж байгаад л харих байхдаа…. Харихад 9 цаг өнгөрч байвал л болох нь тэр.
Ойрд цаг агаар дулаарчихсан болохоор ёстой л алхана гэдгийг өөрийн биеэр бусдад үлгэр дуурайл үзүүлж байгаа. Сайхан чиг явна даа. Уул нь бараг өдөр бүр 12 өнгөрөөгөөд л ажил дээр очдог байсан чинь ойрд манай Мэндээхэн гүнж маань өглөө эрт ажил дээр ирээд байгаа болохоор эрт босож байна гэж жигтэйхэн… хэхэ Шууд л ажил руу явж байгаа.
Гэхдээ хажууд Мэндээ маань байгаа болохоор ойрд уйтгарлаж элдвийг бодох ямар ч зав алга. Чамдаа маш их баярлалаа… Үргэлж л сэтгэлийг минь дулаацуулж, зүрхийг минь тэвэрч байдагт…..
Цаг хугацаа бид хоёрын нөхөрлөл нэг иймэрхүү л байна. Хэдхэн хоногийн өмнө, бараг л тангараг тасраад хэзээ ч чамтай найзлахгүй дээ гээд л бөөөн юм болсон бид хоёр өнөөдөр дахиад л өнөөдрийг хамтдаа өнгөрөөж байна.  Хэзээ ч бид хоёр салахгүй бололтой.
Миний блогоор зочилдог бүх энхрий бүсгүйчүүддээ….. хэн нэгний ялдам гүнжүүддээ эмэгтэйчүүдийн баярын мэнд хүргье. Гялалзах нүд шигээ гэрэлтэй үргэлж золбоолог байгаарай гэж хүсье.
Шувуу жиргэхэд би дуртай...
Ойрд цаг агаар сайхан болоод нэг л гоё байна. Байнгын алхаатай байгаа гээд л бодчих…. Өглөө босоод л багшийн дээдийн тэнд байдаг оффис руугаа явахын тулд бөмбгөр дээр буугаад л алхчихна даа… Орой харихдаа 4 зам хүртэл алхаад л …. Яадийн.. тээ…. Гадаа дулаараад, сэтгэл эзгүйрээд, шувуу жиргээд байгаа юм чинь алхахад хэн намайг тэнэг гэхийн….
Сүүлийн үед өөрийнхөө хүсэл мөрөөдлийн талаар зөндөө бодлоо. Би юу хүсэж мөрөөддөг, миний амьдралын зорилго, зорилтууд юу болох талаар, басчхүү ямар замыг сонгож мөрөөдлөө биелүүлж болох талаар бишгүй л зүйл бодлоо.
Би бүр бага байхын ном бичихийг маш их хүсдэг байсан… Гэхдээ монгол хэлэндээ тийм ч сайн биш болохоор санаа зовоод байдаг байсан юм. Найруулга бол бүр дүүрсэн хэрэг болно биз хэхэ…. Гэхдээ л багын тэр хүслээ биелүүлэхийн маш их хүсэж, бодох болсон. Ер нь л сүүлийн 2 жил энэ талаар бодож байгаа л даа. Тэгээд ч өөрийн хүмүүст хэлэхийг хүсэж буй тэр л үгээ ном болгох юм чинь хэцүү зүйл байхгүй болов уу гэж бодоод сүүлийн хэдэн 7 хоног материалаа цуглуулж байгаа. Бас хүмүүстэй ярилцаж, номынхаа баатрыг хайгаад л …. Номоо ямар ч байсан бичиж дуусгачихаад хэвлүүлнэ ээ…. Дээрээс нь нээрээ “Миний амжилтын газрын зураг” гэдэг Жон Максвелийн номыг орчуулж байгаа. Солонгос хэл дээрээс болохоор жаахан тиймэрхүү л байна. Уул нь англи хэл дээрх эх нь маш их хэрэгтэй байна. Туславал маш их баярлана шүү. Англи эхийг нь олж өгвөл…… Харин би зөрүүлээд монгол орчуулгыг нь өгье за….  Энэ ном нэг их удахгүй хэвлэгдээд олон хүний оюуны хэрэгцээг хангана гэж найдаж байна.
Гадаа дулаараад сайхан болж байна. Би гэдэг хүн хурдан бороо ороосой л гэж бодоод суугаад байгаа. Сүүлийн үед миний эргэн тойрон болж байгаа бүх үйл явдлыг нэг л сөрөг утгаар нь хүлээж аваад байх шиг…. Гэхдээ гайгүй сайжрах байх гэсэн өөдрөг бодол толгойнд байгаа л даа…. хэхэ
Шинээ хүү цагаан сараас хойш нэг иймэрхүү л өнгөрөөж байна. Ээжийн төрсөн өдрөөр бэлэглэсэн хоёр нохойг оройжин эрхлүүлээд л, Мэндээ гэж найзтайгаа 2 өдрийн давтамжтайгаар уулзаад л, өдрийг оффис дээрээ л барж байна даа… Гэхдээ оффис нэтгүй байгаа болохоор жаахан онцгүй байгаа. Яг хажууд байдаг ФМ-ынхэн өгчихгүй л байх даа… Өгвөл хичнээн их баярлана гээ….. Ганц ком нэт-тэй болгоод өгчихвөл ч….